logo
 ХКН-ын Сахилгын хяналтын төв хорооны ажилчид VIP карт хэрэглэхгүй

ХКН-ын Сахилгын хяналтын төв хорооны ажилчид VIP карт хэрэглэхгүй

2013/06/07
Xinhua мэдээний агентлаг мэдээлснээр “саяхан болсон нэгэн хурлын үеэр Хятадын Коммунист намын авлигын эсрэг товчоо буюу Сахилгын хяналтын төв хорооны дарга Wang Qishan ажилтнуудаа VIP картаа хэрэглэхээ болихыг шаардсан” байна. Учир нь Хятад Улсад VIP карт ашиглан их дэлгүүрүүдээс урамшуулалтай үйлчилгээ авах, үнэтэй ресторануудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг боломжтой байдаг бөгөөд энэ нь авлигатай тэмцэж буй ажилтнуудад албан тушаалаа урвуулан ашиглах боломж олгож болох талтай аж. Xinhua мэдээний агентлагийн мэдээлснээр “тус байгууллагын сахилгын болон хяналтын газар ажилладаг ажилтнууд 6 дугаар сарын 20 гэхэд бүгд VIP картаа хэрэглэхгүй болсон байх ёстой” юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш