Оросын тэргүүн хатагтай Людмила Путина ихэнх хүмүүсийн хувьд “үл үзэгдэгч” болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Харин өнөөдрийн хамгийн шуугиант мэдээ тэрээр өөрийн хань болох ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас албан ёсоор салж байгаагаа мэдэгджээ. Энэхүү мэдээлэл нь ганц ОХУ-д бус дэлхийн нийтийн хамгийн сенсацитай мэдээ болж байна. Учир нь тэрээр энэ өдрөөс эхлэн ОХУ-ын тэргүүн хатагтай байхаа больж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 30 гаруй жил ханилсан ханиасаа салж буй нь энэ юм аа.