Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний комисс өнөөдөр 11.00 цагт хуралдах болсон байна. Хуралдаан Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд болох юм. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний комиссыг Шадар сайд удирддаг. Тиймээс сүүлийн үед олон нийтийн дунд шүүмжлэл өрнүүлэхэд хүргээд байгаа Улсын наадмаар 50 тэрбум төгрөг зарцуулах уу, эс бөгөөс наадмын бэлтгэл хангах хүрээнд бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах хөрөнгө түүнд нь багцлагдаж төлөвлөгдсөнөөс ийм яриа үүсэхэд хүрэв үү гэдэгт ямар нэг байдлаар хариулт өгөх биз.