Сүүлийн 60 жилын агаарын дундаж температур Монголд дэлхийн дулаарлын түвшнээс бараг гурав дахин их буюу 2.1 хэмээр нэмэгдсэн байна. 2010-2039 онд 1.37 болох төлөвтэй. Температур 1.5-2.5 градусаар нэмэгдэхэд биологийн төрөл зүйлийн 20-30 хувь нь мөхөх аюултай гэдэг. Хур тунадасны горим өөрчлөгдсөний нөлөөгөөр говь, хээрийн зааг бүс нутгаар ургамлын ургаж эхлэх хугацаа 1980 оныхтой харьцуулахад бүтэн нэг сараар хойшилжээ. Тал хээр, говийн бүсийн нутгаар шороон шуурга ихэссэнээс шуургатай өдрийн тоо 1960 оныхоос 4-5 дахин нэмэгдсэн. Ийм олон нөхцөл байдлаас цөлжилт манай улсад газар авч байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулаад зогсохгүй, цөлжилтөд нөлөөлж байгаа бүх хүчин зүйлийн дийлэнх нь хөрс, ус, ургамал, байгалийн бусад баялгийг зүй бусаар ашигласнаас буюу хүний хүчин зүйлээс шууд хамааралтай байгаа нь ажиглагджээ. Харин тодорхой хувийг байгалийн үзэгдэл эзэлж байна. Цөлжилтөд нөлөөлж буй шалтгаан нөхцөл нь бэлчээрийн талхагдал буюу сүүлийн жилүүдэд малын тоо толгой эрчимтэй өсч, бэлчээрийн даац хэтрэн, уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэх горим алдагдаж байгаагаас гадна, усны эх үүсвэр багасч эхэлсэнтэй холбоотой ажээ. Манай улсад бэлчээр улам доройтож, ургамлын зүйлийн бүрдэл хомсдоход хүргээд байгаа нь байгальд бий болж буй цөлжилттэй холбоотой. Малын хөлд хөрс талхагдсанаас чийг барих, ургамлын ургалтыг дэмжих чадвар нь ч алдагдаж буй нь манай эрдэмтдийн явуулсан судалгаагаар нотлогдсон байна.
Тухайлбал, тариалангийн газрын зохисгүй ашиглалт, газрыг гүн, хэт их хагалснаас хөрсний бүтэц эвдрэх, борооны усаар хөрс угаагдсанаас органик бодис алдагдах, нэг төрлийн ургамлыг сэлгээгүй дагнаж тарьснаас хөрсний үржил шим буурах, хог ургамал, хортон шавьж устгахад химийн бодис хэрэглэснээс хөрсний ашигт бичил биетнийг устгах зэрэг сөрөг нөлөө ч ихэсжээ. Улмаар ойн нөөцийн зүй бус ашиглалт, хөрсийг хамгаалж, чийг барьж байдаг ой модны нөөцийн хомсдолын гол шалтгаан болж байна. Тодруулбал, модыг түлшний болон ахуйн хэрэглээнд хулгайгаар бэлтгэдэг, мөн ойн түймэр, хортон шавьжийн хөнөөл зэрэгтэй холбоотой ажээ. Модыг нь огтолсон газарт хөрсний ус шингээх чадвар 65-70 хувь, хөрсний ялзмаг 9-30 хувь буурч, хөрсний тогтворжилт 15-50 дахин багасдаг нь судлаачдын санаа сэтгэлийг зовоосоор байгаа юм. Иймээс цэвэр усны хомсдол ч цөлжилтөд бас нөлөөлж буй аж. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй уул уурхайн үйлдвэрлэл байгальд сөрөг нөлөө үзүүлж байна. Уул уурхайнхан голдуу техникийн нөхөн сэргээлт л хийдэг ба ухсан газраа булах төдийгөөс хэтрэхгүй байна. Алт олдворлогч нар олон га газрыг онгилж хаядаг нь үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ. Цөлжилт нь манай улсын төдийгүй дэлхийн хэмжээний асуудал болж байгаа өнөө үед нөлөө нь дэлхийн хүн амын эрүүл орчин, хүнсний баталгаат байдалд сөргөөр нөлөөлж байгаа. Хөрсний үржил шим буурч, хүнсний үйлдвэрлэлийн бүтээмж багасч иргэдийн орлогын эх үүсвэрт нөлөөлөхийн хажуугаар орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшин доройтон, ядуурал газар авч, төв суурин руу шилжих хөдөлгөөн нэмэгдсэнтэй ч холбоотой байна. Иймд байгалийн нөхөн сэргээлтийн горим алдагдаж байгаа болон үерийн гамшиг, нуур горхи давсжиж, ус хомсдож, ундны усны чанар муудсаар байгаад анхаарахгүй байх аргагүй болжээ. Манай улс Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны эхний үе шатны төлөвлөгөөнд тусгаснаар аймаг, нийслэл, сум, дүүрэг цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн оны байдлаар 16 аймагт цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа нь олзуурхууштай байна. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын тодорхойлолтыг үндэслэн тооцвол Монгол Улсын нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай. Эдгээрээс үнэлгээ, зураглалын өнөөгийн үр дүнгээр цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд 5 хувь, хүчтэй зэрэглэлд 18 хувь, дунд зэрэглэлд 26 хувь, сул зэрэглэлд 23 хувь нь тус тус хамарна. Энэ нь тодорхой бүс нутагт цөлжилтийн аюулын зэрэглэл нэмэгдэж, нутаг дэвсгэрийн 72 хувь хүртэл өргөжсөн байгааг харуулж байна.
Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутгууд орж байгаа бол Говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртжээ. Эрдэмтдийн судалгаагаар хуурайшил тал хээр, говь цөлийн бүсэд олон жилийн дунджаас 3.2-10 хувь, ойт хээрийн бүс, өндөр уулын бүслүүрт 10-15 хувиар нэмэгджээ. Их нууруудын хотгорт жилийн 61-127 өдөр шороон шуургатай байна. Энэ нь элсний нүүлт ихсэх, цөлжилт нэмэгдэх хүчин зүйл болж байна.
Уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр гадаргын усны хэмжээ эрчимтэй буурсан нь ч цөлжилтөд нөлөөлж байна. Газрын уст цэгийн 2007 оны мэдээг 1970 оныхтой харьцуулахад 887 гол, горхи, 2096 булаг шанд, 1166 нуур тойром хатжээ.
Монгол орны хувьд цөлжилт, газрын доройтлын үндсэн хүчин зүйл нь бэлчээрийн талхлагдал боллоо. Газрын харилцаа, барилга, геодези, зурагзүйн газрын тайлан мэдээнд дурьдсанаар бэлчээрийн даац 32.5 хувиар буюу 16 сая хонин толгойгоор хэтэрчээ. Ямааны тоо огцом өсч, нийт сүргийн 46 хувийг эзлэх болсон нь бэлчээрийн талхагдлын гол шалтгаан болов. Манай улс 2003 оноос цөлжилтийн асуудалд анхааран, бодлого зорилт дэвшүүлэн ажилласан. 2003 онд Засгийн газрын 141 дүгээр тогтоолоор Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр баталж, үүгээр тодорхойлсон бодлогын хүрээнд шинээр худаг гаргах, эвдэрсэн худгуудыг засварлах, хөв цөөрөм байгуулах, булаг шанд, ургамал хамгаалах, царцаа оготнотой тэмцэх, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх, хөдөө орон нутагт сэргээгдэх эрчим хүчний ашиглалт нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр улсын төсвөөс болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэн тодорхой ажлууд хийж ирсэн хэмээн тус яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн.
Сэтгэл сэрдхийлгэм эдгээр тоо баримт Монгол орны байгаль цаг уурын өөрчлөлт, цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутгийн талаарх үзүүлэлтийн зөвхөн зах зух. Цаашилбал, манай орны есөн аймаг цөлжилтөд хүчтэй өртөж, элсэн далай болон хувирч байна. Дундговь, Дорноговь аймаг Сахарын цөлөөс дутахааргүй болж, Ховд, Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн дийлэнх хэсэг цөлжилтөд хамгийн их өртсөн бүсээр “шалгарчээ”. Цөлийн бүс, Алтай нурууны урд хэсэг, уулын тагаас бусад нутгийн хэмжээнд цөлжилтийг судалсан дүнгээс харахад манай орны нийт нутаг дэвсгэрийн 77.2 хувь нь жинхэнэ цөлжсөн бүс болсон байна.
Олон улсын загварчлалаар цөлжилтийн эрчим энэ хэвээрээ байвал 2080 онд Монгол орны 80 хувь нь элсэн цөл болон хувирах дүр зураг бий. Жилээс жилд дэлхийд нүүрлэх гамшгийн тоон үзүүлэлт өссөөр. Бэлчээрийн доройтол ихэсч, ургамлан нөмрөггүй нүцгэн газрууд тоймоо алдлаа. Цасан бүрхүүлтэй өдрийн тоо багасч, 2080 онд дөнгөж 27 хувийг эзлэх болох нь. Мөнх цэвдэг хайлж, мөрөн гол ширгэснээр цэвэр усны хомсдолд орох тухай хар мэдээ харанга дэлдэж байна.
Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт жил бүр 200 км газар нутаг хүний үйл ажиллагаанаас болж ашиглалтаас гардаг. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийнхөн цөлжилтөд эрчимтэй нэрвэгдсэн 40 орон, нэрвэгдэж буй 60 улс байгааг зарлаж. Гэтэл бид базаахгүй үзүүлэлтээрээ хүчтэй цөлжиж буй 11 орны тоонд багтжээ.
Жилийн жилд хүрээгээ тэлж байгаа цөлжилтийн явцад хүний буруутай үйл ажиллагаа нэмрээс болж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цөлжилт үүсгэж буй шалтгааныг бэлчээрийн талхлагдал, уул уурхай, ой модны зохисгүй хэрэглээ, ус, хөрсний нөөцийн хэт ашиглалт, зохисгүй мал аж ахуй хэмээн тодорхойлжээ. Байгалийн хүчин зүйлээс цөлжилтөд нөлөөлсөн хувийг 13 гэсэн нь ч нэгийг хэлнэ.
Онгон зэрлэг байгаль түүх болон үлдэж, кино хальснаас л энэ тухай харж байвал юутай эмгэнэлтэй. Эх нутгаа хайрлаж амиа өгсөн монголчууд бид, элстэй боллоо гээд дайжих биш сэргээх нь чухал юм.
Э.Энхчимэ