logo
Маргааш Тиранозавр Батаарыг албан ёсоор иргэдэд үзүүлж эхэлнэ

Маргааш Тиранозавр Батаарыг албан ёсоор иргэдэд үзүүлж эхэлнэ

2013/06/07
Сүхбаатарын талбайд байршуулсан гаалийн түр хяналтын бүсэд байгаа Тиранозавр Батаарыг угсарч дууссан бөгөөд иргэдэд маргаашнаас эхлэн сонирхуулахад бэлэн болоод байгаа юм. Ингэхдээ 0-6 насныхан болон өндөр настнуудад үнэ төлбөргүй, 7-16 насныханд 500, насанд хүрэгчдэд 1000 төгрөгийн тасалбартай байх аж.  Хоёр метр гаруй өндөртэй уг олдворыг ирэх есдүгээр сар хүртэл төв талбай дээр байршуулахаа зохион байгуулагчдын зүгээс мэдэгдээд байгаа. Түүнчлэн 70 гаруй сая жилийн настай Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг нийтэд үзүүлэх үеэр тус олдворын нэрийг сийлсэн бэлэг дурсгалын зүйлийг худалдаалах юм байна. Т.Батаарыг үзүүлэх нээлтийн арга хэмжээ маргааш 09.30 цагт эхэлнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш