Шав тавих ёслол өргөн дэлгэр болов
Монголчуудад бензин шатахууны хомсдол нүүрлэхээр ямархуу дорой амьдралд хүргэдгийг өнгөтөөр мэдрүүлсээр байна. Багахан шатахууны хомсдол үүсэхэд зам засвар, уул уурхай гээд бүхий л салбарт доголдол үүсч байх юм. Дээр нь бензин шатахууны нэгжийн өртөг суурь үнэд нөлөөлдөг учраас өргөн, нарийн хэрэглээний барааны үнэ суга өсчихнө. Энэ үед л шатах тослох материалын хувьд 100 гадаадаас, тэр дундаа ОХУ-аас хараат байх нь ядуурлыг гааруулж байна гэдгээр шалтаглан хий улжтөржиж, улс төрчид чадлынхаа хэрээр оновчтой, оновчгүй санал сэдэл гаргадаг ч бензинийн нийлүүлэлт тогтворжоод ирэнгүүт саармагжсаар таг болдог байлаа. Харин энэ удаа томчуудын зүрхэн тус газар хүндээр цохилт өгсөн нь ил болж, нэгийн ч сураггүй байсан нефть боловсруулах үйлдвэр гурваараа шав тавьлаа. Ингээд нефть боловсруулах үйлдвэр гэж хэлж сураагүй ард түмэн шав тавих ёслол ямар байдгийг анх удаагаа үзлээ. Үүнийгээ уншигч тантай хуваалцъя.
Өнгөрөгч Пүрэв гарагт буюу 8-р сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд “Сод Монгол групп"-ийн санаачилсан “Стандарт чарт” банк, Сингапурын Эс Би Эйч Винчес компаниуд хөрөнгө оруулах нефть боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол өргөн дэлгэр боллоо. Олон зочид төлөөлөгчид тайзнаа багтахгүй цугласан байв.

Тухайлбал, Засгийн газрын сайд, дэд сайдууд, Д.Загджав тэргүүтэй хэсэг бүлэг УИХ-ын гишүүд, АТГТХЭГ-ын дарга А.Амарсайхан болон хөрөнгө оруулагч, судалгаа шинжилгээний, зураг төслийн гээд интернациональ баг хүрэлцэн иржээ. Саад тотгоргүй баригдаж, ашиг орлоготой, олон хүнийг ажлын байраар хангасан үйлдвэр баригдах болтугай гэж ерөөн, Энэтхэгээс залагдсан Ринбүүчи ном айлдажь абшиг хүртээсэн аз завшаантай хэрэг болов. Үүний дараа албан ёсоор шав тавих ёслолын “нээлт” эхэлж, хүндэт дарга нар тайзнаа заларч, “Сод Монгол групп"-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазар үг хэлж, үйлдвэрийнхээ шавыг тавих газраа хөндсөнөөр үргэлжлэв. Дараа нь үг хэлэх ёслолын нээлтийн салхийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хагалж, уригдсан зочид ээлж дараалан үг хэлэв. Гадаад дотоодын олон зочидтой тул давхар англи хэл дээр орчуулгатай явав. Үг хэлсэн зочид ихэнхдээ “манай улс нефть боловсруулах үйлдвэртэй болох гэж байгаа нь тун сайшаалтай хэрэг, МАН-ын бүлэг энэ асуудлыг дэмжсэн, улсын төсөвт жилд 28 тэрбум төгрөг орох боломжтой” гэх ололттой талуудыг онцолж байлаа. Харин Гадаадын зочид ихэвчлэн танай оронд ашигтай, харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Говийн хурц нар эгц дээрээс төөнөсөн халуухан нөхцөлд үг хэлэх арга хэмжээ 2 цаг гаруй үргэлжилж, шав тавьсан чулууныхаа бүтээлгийг авснаар албан ёсны ажиллагаа өндөрлөж, уртын сайхан дуугаар нутгийн уран бүтээлчид түрлэг өргөсөн юм.
Орой нь “Сод Монгол групп"-ын нефтийн үйлдвэрийн шав тавих ёслол, МАН-ын Ард түмнээ сонсъё аяны хүрээнд рок попын оддын шоу тоглолт зохион байгуулагдав. Зохион байгуулалт сайтай, өргөн бүрэлдэхүүнтэй тоглолтод дуучин А сооl, Солонго, Хар сарнай Амараа, Н.Ганхуяг, Мотив, Outlaw, Fire зэрэг хамтлаг дуучид оролцлоо. Шоунд ая дуугаа өргөсөн хамтлаг, дуучдаас Хар сарнай Амараа, Мотив Ганбаа, Fire хамтлагийн гитарчин гээд Дорноговийн уугуул олонтой байснаараа онцлог байлаа.
Чөлөөт бүс хаалттай байна
МАН-ынхан нэрээ сольж гайтай Х үсгээ авч хаяснаас хойш сайн муу, сайхан муухай үг ихээхэн дуулж байна. “Араажавнаас” өөр чих баясгах, Үндэсний телевизээс өөр нүд баясгах юм ховортой хөдөөний ард түмэн Х үсэг нь алга болсныг одоо хэр мэдээгүй байгаа нь тодорхой болоод байгаа. Тэр ч утгаараа МАН-ын “Ард түмнээ сонсъё” аян Ард түмэндээ МАН болсон гэдгээ давхар зарлан тунхаглах аян болж байгаа бололтой. “Сод Монгол групп”-ын шав тавих ёслолтой давхцаж буй МАН-ын “Ард түмнээ сонсъё” аян Дорноговьд өндөрлөв. Шавын нээлтийн араас залгуулаад МАН-ын хэвлэлийн хурал болов. Хурлаар МАН-ынхан ард түмнээсээ магтаал, зэмлэл хоёрыг хувь тэнцүү авч байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, хэдэн жилийн өмнөөс “чөлөөт бүс барина байгуулна” гээд зүүн баруун, өрнөд, өмнөдөөр нь хувааж байгаад бас нэг хэсэг баахан шав тавьж хашаа хатгасан санагдана. Гэтэл одоо өнөөх “чөлөөт бүс”-үүд бүгд хаалттай бүс болчихоод байгаа гэнэ. Чөлөөт бүс нэртэй болохоос өмнө ард түмэн чөлөөтэй орж гарч, ажиллаж амьдарч болдог байсан бол одоо хаалттай хашаатай бүс болсноос өөрөөр ард түмний амьдралд ашиг гараагүй гэнэ. Үүнийг нь МАН-ын аяныхны явсан газар бүр хэлж байгаа гэсэн.

Нефтийн үйлдвэр баригдчихвал...
Төсөл санаачлагч “Сод монгол групп" хоёр жилийн өмнөөс энэхүү үйлдвэрийг барих судалгааг ОХУ, Сингапур, Хятад улсуудын мэргэжилтнүүдтэй хамтран хийж эхэлсэн бөгөөд үйлдвэр байгуулах зөвшөөрлөө 2008 онд авсан гэнэ. Ингээд өнгөрсөн оноос үйлдвэр барих ажлыг эхлүүлж, бүтээгдэхүүн хадгалах сав, инженерийн байгууламж гэх дэд бүтцийн 14 тэрбум төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтыг энэ оны 11 сард ашиглалтад оруулж, ирэх оны 2-р сараас үндсэн үйлдвэрийг барьж, 2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэхүү үйлдвэр нь жилд 1,5 сая тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай ОХУ, Хятад, АНУ, Сингапурын тоног төхөөрөмжүүдээр тоноглогдох аж. Үйлдвэрийн зураг төслийг ОХУ-ын “Ростнефть” компанид олон жил ажиллаж байсан туршлагатай инженер голлох үүрэгтэй ажиллаж байгаагийн дээр орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, сургаж, мэргэшүүлэх ажлыг давхар хийх аж. Үйлдвэр хугацаандаа ашиглалтад орж, хүчин чадлаараа ажиллавал 6000 гаруй ажлын байр шинээр бий болж, орон нутгийн төсөвт жилд 30 орчим тэрбум төгрөг оруулах боломжтой юм байна.
Дорноговь нь улсын хэмжээнд нефтийн хайгуул хийж байгаа бүх ордуудын дундаж цэг учраас аль аль талаасаа түүхий эдээ нийлүүлэхэд дөт, мөн усны эх үүсвэр, ажиллах хүч, дээр нь бүтээгдэхүүнээ монгол улсын бүх бүс нутагт тараахад тээврийн хувьд хамгийн таатай нөхцлүүд бүрдсэн аж. Үйлдвэрийн түүхий эдийг дотоодын нефть олборлогч компаниудаас гадна ОХУ, Хятад зэрэг улсуудаас авахаар тооцон, судалгаандаа тусгасан байна.
Нефтийн үйлдвэрийн талаар дурьдахуй...
Зах зээлийн өнөөгийн vнэ ханшаар хамгийн орчин vеийн тоног төхөөрөмж ашиглаж нийт хэрэглэсэн тvvхий эдийнхээ 93 хувийг нь шатахуун болгох томоохон vйлдвэр барихад ойролцоогоор нэг тэрбум ам.долларын өртөгтэй босох тооцоо бий. Шатахууны гарц нь багасах тусам тухайн vйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээ хямдрах төлөв байдаг. Учир нь тоног төхөөрөмж, технологийн зардлаас шалтгаалаад тэр. Ер нь олон улсын чанарын шаардлага хангах шатахууны vйлдвэр барихад дунджаар 800 сая ам.доллар хэрэгтэй ажээ. Ийм vйлдвэр барихад Техник эдийн засгийн үндэслэлээ гаргаж, бvтээн байгуулалт хийгээд ашиглалтад ороход 3-4 жилийн хугацаа шаардлагатай юм. Мэргэжлийн судлаачид Монголд жилд 100 мянган тонн нефть боловсруулж, тухайн бvс нутгийн хэрэгцээг хангах бага оврын vйлдвэр байгуулах нь тохиромжтой гэсэн санал гаргаж байгаа. Ийм vйлдвэр байгуулахад 35-40 сая ам.доллар шаардагдах тооцоо гарчээ.
Шатахууны хараат байдлаас түүхий эдийн хараат руу шилжих үү...
Нефть боловсруулах vйлдвэр барилаа гэхэд хамгийн тvрvvнд тvvхий эд чухал. Манайд одоогоор 200 гаруй сая тонн нефтийн нөөц бий гэж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл бvртгэн авчээ. Үүний ашиглах боломжтой нөөц одоогийн тооцоогоор 23 сая тонн хэмээн Газрын тосны газрын мэргэжилтнvvд хэлж байна. Энэ нь өнөөгийн хэрэглээгээр тооцвол манай улсын шатахууны хэрэгцээг 20 жил хангах аж. Дорнод аймгийн Тамсагийн сав газрын Тосон уулын ордын нефтийн нөөц нь 119 сая тонн. Vvний 13-14 сая тонн нь олборлох боломжтой нөөц гэж ЭБЭХЯ-ны мэргэжилтнvvд vздэг. Vvнээс “Петро чайна Дачин Тамсаг” компани эхлээд оруулсан хөрөнгөө нөхнө. Тэгээд vлдсэнийг нь Монголын Засгийн газартай хийсэн Бvтээгдэхvvн хуваах гэрээний дагуу хуваах юм. Ингээд манай улсад дээрх нефтийн 24 хувь нь ногдоно гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, манайд гурван сая тонн нефтийн ашиг л vлдэх нь. Өнөөдөр манай улс жилд 300 мянган тонн нефть олборлож буй билээ. Vvнийг бvгдийг нь боловсрууллаа гэхэд манай шатахууны хэрэглээг хангаж чадахгvй. Иймээс тvvхий эдээ гадаадаас авах болж байна. Казах болон “Булан”-гийн орнуудаас нефть авах тухай гэрээ хэлцэл хийсэн хэдий ч тээвэрлэж ирэх зам, өртөг нь асуудал болоод байгаа билээ. Тиймээс хойд хөршөөсөө л хамгийн хямд зардлаар тvvхий эдээ татаж авах сонголт бидэнд vлдэж буй юм. Гэтэл хойд хөрш маань танайд нефть нийлvvлж болно. Гэхдээ тэр баригдах vйлдвэрийн 60-аас дээш хувийг нь манайх эзэмшинэ эсвэл Газрын тосны бvтээгдэхvvний тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруул гэсэн болзол тулгадаг хэмээн ЭБЭХЯ-ны мэргэжилтнvvд хэлж байна. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэдэг нь чухамдаа Монгол Улсын хэрэглээний 30-аас дээш хувийг хангаж байгаа гадаадын компани монголд жижиглэн худалдаа эрхлэхийг хориглосон заалт байдаг аж. Хуулийн энэ заалтаа өөрчилвөл нефть авах зам нээгдэх бололтой.
Ямар ч байсан сураггүй байсан нефтийн үйлдвэрийн шавыг “Сод монгол групп" ХХК тавилаа. Цаашид бид шатахууны хомсдлоос гарах үгүй нь энэхүү үйлдвэрийн хувь заяанаас хамаарах юм. Тиймээс төр засаг нь ч орон нутаг нь ч тал бүрээр дэмжин ажил хэргийг шуудруулах нь юу юунаас чухал болов уу.
Э.Болор www.shuum.mn