Интерполоор албан ёсоор эрэн сурвалжилж байгаа Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар өнөөдөр Монголд ирэхээ мэдэгдээд байгаа билээ. Тэрбээр өнөөдөр Сингапураас Сөүл хотоор дамжин "Чинги хаан" нисэх буудалд газардах юм байна. Түүний нисч ирэх онгоц өнөө оройн 22.00 цагт газардана хэмээн эх сурвалж мэдээллээ. Н.Хүрэлбаатар өөртэй нь холбоотой хэрэг мандаж, нууц хүү болон түүний найз охиныг хуулийнхан цагдан хорисон талаар мэдээгүй байсан хэмээн мэдэгдсэн. Энэ тухайгаа Монголд ирээд дэлгэрэнгүй тайлбарлах бололтой.