logo
Тамхи сурталчилах гээд байна уу, уран бүтээл хийх гээд байна уу ...

Тамхи сурталчилах гээд байна уу, уран бүтээл хийх гээд байна уу ...

2013/06/07
 “25 дугаар суваг” телевизийн “Making the Band -3” нэвтрүүлгээс төрөн гарсан  MIXX хамтлагийн зарим гишүүд хамтлагаасаа гарсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан. Харин MIXX хэмээх нэрэн дор Б.Төгсжаргал, Х.Гүлназ нар уран бүтээлээ цааш үргэлжлүүлэн хийхээр болсон байна. Тэгвэл хамтлагаасаа гарсан гурван залуу Г.Энх-Амар, О.Гүнчин-Иш, Б.Болдбаатар болон  Г.Амаржил нар төслийн хугацаанд MIXX хамтлагийн продюссерээр ажиллаж байсан Г.Цэрэн, Г.Баярбилэг нарын “Royal Music production” -ны уран бүтээлчид болоод байгаа. Ийнхүү бутарсан хамтлагийнхан өөрсдийн шинэхэн хамтлагтаа “The one” хэмээх нэрийг сонгож, шинэ уран бүтээлдээ оржээ. Тэдний шинэ уран бүтээлийн триллирыг үзэж байхад нэгэн зүйл ажиглагдлаа. Архи, тамхийг сурталчилахыг хориглосон заалт байдаг атал тэдний шинэхэн уран бүтээлд энэ хамаагүй бололтой. "Davidoff" хэмээх тамхийг илт сурталчилж байгаа нь энд харагдаж байна. Үзэгч сонсогчиддоо дөнгөж триллирээ хүргэж байгаа тус хамтлагийнханы клип нь үзэгчдийн хүртээл болвол энэнээс илүү зүйл ч байхыг үгүйсгэхгүй бололтой шүү.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш