Сэлэнгэ, Дархан аймагт ажиллаад ирсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг томилолтоос ирэнгүүтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ. Тэрээр шатахууны үнийг 50 төгрөгөөр буулгасан, мөн энэ жилийн наадамд 50 тэрбум төгрөг зарцуулахгүй болохыг УИХ-ын гишүүдэд хэллээ.
2012 оны наадамд 950 сая , 2011 онд 1,3 тэрбум төгрөг, 2010 онд 1,7 тэрбум төгрөг зарцуулсан. Харин 2013 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор урлаг, соёлын арга хэмжээний зардлыг нэмээд 1,5 орчим тэрбум төгрөгийг баяр наадамд зарцуулахаар төлөвлөж байгаа. Засгийн газрын маргаашийн хуралдаанаар наадмын төсвийг эцэслэн шийдвэрлэх юм. Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолбор байгуулахаар төлөвлөж, таван жилийн бүтээн байгуулалтын ажилд 50 орчим тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоо хийснийг энэ жил ийм мөнгөөр наадамлах гэж байна гэсэн яриа гаргасан нь ор үндэсгүй мэдээлэл гэдгийг Засгийн газрын гишүүд ч хэллээ. Энэ жил Хүй долоон худагт 4000 автомашины зогсоол байгуулна, Сүхбаатарын талбайгаас хоёр дахин том талбайд хатуу хучилт хийнэ, 61-ийн гарамаас Хүй долоон худаг хүртэл найман км автозам шинээр тавина гээд гурван том хөрөнгө оруулалт хийнэ. Нийслэлийн төсвөөр Хүй долоон худагт 3000 хүний суудал бэлтгэнэ, бие засах 26 газар, хогийн 200 сав тавина, явган замын гэрэлтүүлэг хийнэ гээд эдгээрт нийт 14,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар товч мэдээллээ.
11 аймгийн төвд оношилгооны төв, Улаанбаатар хотод хүүхдийн зүрхний хагалгааны төв байгуулахад нийт 25 тэрбум төгрөг зарцуулна. Мөн энэ онд Ховд, Увс, Баян-Өлгийд битүү зах барихад 9 орчим тэрбум төгрөг зарцуулах юм. Түүнээс гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дугуйн ба цанын зам, явган хүний зам байгуулж байна. Хөл бөмбөг, сагс зэрэг спортын талбай байгуулах, Хүүхэд залуучуудын соёлын төвийг засаж тохижуулна.
Мөн ирэх наймдугаар сараас замын цагдаа торгууль бичиж, бэлэн мөнгө авдгаа болих бөгөөд төрийн зарим үйлчилгээг автомат машинаас авдаг болно. Ийм машиныг Улаанбаатар хот ба аймгийн төвүүдэд энэ сараас суурилуулж эхэлнэ.
Шуудангийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх шуудангийн хайрцгийг гэр хороололд байгуулах ба аймгуудад шуудангийн машин авна зэрэгт Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгөөс зарцуулж байгаа гэдгийг Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.