Чойр-Наран-Элгэн зөрлөгийн хооронд замын хуваарьт их засвартай тул Улаанбаатар-Сайншанд чиглэлийн орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт гарлаа.
6 дугаар сарын 17-ны өдрөөс 9-р сарын 9-ний өдрийг дуустал 7 хоногийн 1 дэх өдрүүдэд Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг явахгүй.
6-р сарын 21-ний өдрөөс 9-р сарын 13-ны өдрийг дуустал 7 хоногийн 5 дахь өдрүүдэд Улаанбаатар-Сайншанд чиглэлийн эртийн галт тэрэг өдрийн 12 цаг 35 минутаас хөдөлж Сайншандад шөнийн 22 цаг 50 минутад ирнэ.
Сайншанд –Улаанбаатар чиглэлийн галт тэрэг шөнийн 12 цагт 30 минутаас хөдөлж, Улаабаатар хотод өдрийн 12 цаг 15 минутад очно.
Сайншанд-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэг 9-р сарын 14-ний өдрөөс хуучин хуваарийн дагуу явна.