logo
“11 11” төвд 7 хоногт 1100 гаруй иргэн ханджээ

“11 11” төвд 7 хоногт 1100 гаруй иргэн ханджээ

2013/06/08

“11 11” төвд иргэд санал хүсэлтээ хэлэхээс гадна тусламж, дэмжлэг хүсэх нь элбэг байдаг. Тэдний нэг нь өнгөрч буй долоо хоногт хандсан иргэн А байлаа. Тэрбээр ”Монголд эмчлэгдэхгүй оноштой хүмүүс гадаадад эмчлүүлэхээр явахад Эрүүл мэндийн яамнаас ямар нэгэн тусламж, дэмжлэг үзүүлдэг уу, хаана хандах вэ” гэж асуужээ.

Эрүүл мэндийн сайдын 2011 оны 107 дугаар тушаалаар Монголд эмчлэгддэггүй өвчний жагсаалт гарсан. Энэ жагсаалтад багтсан гадаад эмчилгээний зардлын тодорхой хэсэгт тусламж үзүүлдэг, энэ асуудлаар Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Өнөржөргөлд хандаарай” гэсэн хариултыг “11 11”-ийн оператор иргэн А-д өгчээ. Энэчлэн 5 дугаар сарын 30-аас 6 сарын 6 хүртлэх энэ хугацаанд 1131 иргэн тус төвд ханджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш