logo
Нийслэлийн Прокурорын газраас О.Эрдэнэсолонготой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ

Нийслэлийн Прокурорын газраас О.Эрдэнэсолонготой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ

2013/06/08
Нийслэлийн Прокурорын газарт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонгын данснаас их хэмжээний мөнгө олдсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ хэргийг Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгасны үндсэн дээр прокурорын байгууллага шалгаж байна. Сэжигтэн дөрвөн банкинд /Голомт, Зоос банк, Төрийн банк, Улаанбаатар хотын банкуудын данс/ 21 дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн бөгөөд энэ сарын 5-ны өдрөөс эхлэн саатуулж шалгаж байгаа юм.

Одоохондоо мөнгөн дүнгийн тухайд тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд гадуур цацагдаад байгаа 15 тэрбум төгрөг нь бодит мэдээлэл биш гэдгийг хэллээ. Гэхдээ шалгахаас аргагүй их хэмжээний мөнгө, валют ороод гарчээ. Үүнтэй холбогдуулан мөн өөр хоёр хүнийг саатуулан шалгаж эхэлжээ.


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш