logo
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн даваа гарагт болно

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн даваа гарагт болно

2013/06/08
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног бүр болдог уламжлалтай. Ээлжит шуурхай зөвлөгөөн ирэх даваа гарагт /06 сарын 10/  08 цагаас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Хангарьд ордонд болно. Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн 14 хоногт нийслэл хотын нөхцөл байдлын талаар нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өгнө. Мөн нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс нутаг Сэлбэ голын эхэнд олон жил суурьшсан фермерийн аж ахуйг хэдийд, хаана нүүлгэн шилжүүлэх, Жуулчид олноор ирж байгаа учир тэднийг ая тухтай байлгахад нийслэлийн зүгээс хэрхэн оролцох зэрэг асуудлаар холбогдох албаныхан мэдээлэх юм. Энэ үеэр ойрын хугацаанд хэрэгжүүлэх асуудлуудаар нийслэлийн Засаг дарга үүрэг даалгавар өгнө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш