logo
Байгаль орчны төрийн бус байгууллагууд хуралдав

Байгаль орчны төрийн бус байгууллагууд хуралдав

2013/06/10
Дэлхийн Байгаль орчны өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яам “Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд ИНБ-уудын оролцоог сайжруулахад тулгардаг хүндрэл бэрхшээл болон боломж” сэдэвт дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг нээж ehHeБОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Харилцаа, олон нийтийн мэдээллийн хэлтсийн дарга Ник Наттал нар үг хэлсэн юм. Монгол дахь НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн орлогч Томас Эриксон  хэлэлцүүлгийг удирдлаа.
 “ТББ/ИНБ-уудын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудал” сэдвээр Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн С.Дамдинсүрэн илтгэл танилцуулав. Түүнчлэн олон улсын сайн туршлагыг харьцуулах нь сэдвээр  НҮБХХ-ийн Ази, Номхон Далайн бүсийн төвийн Эрчим хүч болон байгаль орчны багийн ахлагч Гордон Жонсон мэдээлэл өгч, асуулт, хариулт, нээлттэй хэлэлцүүлэг өрнөлөө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш