logo
Байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлтийн чиглэлээр Монгол улс, БНСУ хамтран ажиллана

Байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлтийн чиглэлээр Монгол улс, БНСУ хамтран ажиллана

2013/06/10
Байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтран ажиллах тухай  Санамж бичигт Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн  Сайд С.Оюун, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн Ерөнхийлөгч Квон Хёг Ин нар өнөөдөр гарын үсэг зурав. Уул уурхайн үйлдвэрлэл явуулаад дараа нь нөхөн сэргээлт хийдэг стандартын хэрэгжилт сүүлийн жилүүдэд хангалттай бус байгааг БОНХ-ийн Сайд С.Оюун уулзалтын эхэнд онцлоод танай байгууллагатай хамтран ажиллах болсондоо талархаж байна. Үр дүн дагуулсан олон ажлыг хамтран хэрэгжүүлнэ гэж бодож байна гэв. БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн Ерөнхийлөгч Квон Хёг Ин: “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг энэ жил Монгол улс эх орондоо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Монгол улс дэлхийн байгаль орчны өмнө томоохон үүрэг гүйцэтгэлээ. Энэ түүхэн үйл явдлын дараахан  байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж байгаадаа баяртай байна. Бид Санамж бичиг-т тусгасан асуудлыг бодит ажил болгохын төлөө ажиллах болно гэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш