logo
Анкарад жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий, ус шүрших төхөөрөмж ашиглаж байна

Анкарад жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий, ус шүрших төхөөрөмж ашиглаж байна

2013/06/10
Анкарад Цагдаа нар нулимс асгаруулах хий, ус шурших төхөөрөмж хэрэглэн жагсгчдыг тараасан байна. Түркийн нийслэлийн Кизилай талбайд болсон нэгэн жагсаалд 5 мянга орчим хүн оролцсон байна. Засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн Стамбул болон түркийн өөр хотуудад үргэлжилж байна. Сонгууль хугацаанас өмнө явуулах боломжгүй гэж Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган хэлээд эсэргүүцэгчдэд хандан тэмцэл хөдөлгөөнийг зогсоохыг уриалсан билээ. Эхлээд жагсагчид Стамбулын Гези цэцэрлэгт хүрээлэнгийг устгах эрх баригчдын төлөвлөгөөг эсэргүүцсэн билээ. Дараа нь тэмцэл хөдөлгөөн засгийн газрын эсрэг чиглэгдсэн байна. Сүүлийн үеийн мэдээ баримтуудаас харахад эмх замбараагүй байдлын улмаас дөрвөн хүн түүний дотор нэгэн цагдаа амь насаа алдаад байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш