БНХАУ-ын баруун-хойд хэсэгт байрлах Шиньжян-Уйгурын автономит районд орсон усан борооны үеэр ус үерлэж, мөндөр буусны улмаас 98 мянга гаруй хүн хохирол амсав. Мягмар гаригт эхэлсэн аадар бороо автономит районы хойд болон баруун хэсгүүдийг нөмөрсөн байна. Байгалийн гамшигт Аксу, Тачэн хотууд нэрвэгдсэн байна. Мөн нийт 300 амины орон сууц эвдэрч сүйджээ. Үерийн учруулсан эдийн засгийн шууд хохирол 104 сая юань /17 сая доллар/ юм. Аадар бороо мөн хятадын өмнөд болон зүүн мужуудад үргэлжлэн орсоор байна. Сүүлийн хоёр хоногт Хятад улсын дээрх районуудад таагүй цаг агаараас болж 4,68 сая хүн хохирол амсаж, 15 хүн нас баржээ.