logo
Манай улс нийтийн тээврийн шилдэг зохицуулалттай хот боллоо

Манай улс нийтийн тээврийн шилдэг зохицуулалттай хот боллоо

2013/06/10
Филиппин улсын нийслэл Манила хотод “Нийтийн тээвэр 2013” сэдэвт дэлхийн хотуудын дарга нарын уулзалт болж өнгөрлөө. Тэрхүү уулзалтанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцсон байна.  Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн автобус, троллейбусыг нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэй зорчуулж, автомашинуудыг улсын дугаараар нь хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах шинэ горимд шилжсэнээр ачаалал 20 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэхүү хэрэгжүүлж байгаа бодлогыг Азийн хөгжлийн банк өндрөөр үнэлж оны шагналаа Улаанбаатар хотод хүртээжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш