logo
Оюутнууд маргаашнаас эхлэн нийтийн тээврээр мөнгөө төлөөд зорчих нь

Оюутнууд маргаашнаас эхлэн нийтийн тээврээр мөнгөө төлөөд зорчих нь

2013/06/10
 Оюутан, сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан виза картаар үнэгүй зорчуулахыг маргаашнаас эхлэн зогсоохоор болжээ. Өнөөдрийн байдлаар ихэнх сургуулиудын амралт эхэлсэнтэй холбогдуулан ийн шийдвэр гаргасан байна. Оюутны холбоо, нийслэлийн Нийтийн тээврийн газар  харилцан зөвшилцсөний дүнд хичээл нь амраагүй байгаа ЭМШУИС, Батлах хамгаалах их сургууль, ШУТИС зэрэг сургуулийн оюутнуудыг виза картаар нь зорчуулахаар болоод байна. Тэгэхээр бусад сургуулийн оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр мөнгөө төлөөд зорчих болж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш