2011 оны УИХ-ын 30 дугаар тогтоолоор үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ноос үйлдвэрлэгчид, болон малчдад зориулж 300 тэрбум төгрөгийн бонд гаргасан билээ. Үүний 50 тэрбум төгрөгийг ноос үйлдвэрлэгчдийг дэмжихэд зориулагдсан. Бондын хуваарилалтын талаар Монголын ноос ноолуурын холбооны дэд тэргүүн Ж.Түмэнбаяртай ярилцлаа.
Монголд хэчнээн тонн ноос бэлтгэх боломжтой вэ?
-Ноос, ноолуурын чиглэлийн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн Монголд бий болгох зорилготой төрөөс шийдсэн томоохон ажлын нэг. Ноос үйлдвэрлэгчдэд 50 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар олгоно. Монголын хэмжээнд 18 мянган тонн хонины болон тэмээний ноос бэлтгэх боломжтой. Үндэсний үйлдвэрлэгчдэд ноосоо тушаасан малчдын хоршоо, бүлэг, малчинд нэг кг тутамд 2000 төгрөгийн урамшуулалыг төсвөөс олгох ийм зориулалттай.
Малчид төрөөс 2000 төгрөгөө авахын тулд ноосоо хаана тушаах вэ?
-Малчид өөрсдийн байгуулсан хоршоогоороо дамжуулж,тухайн суманд ноос авч буй төлөөлөгчөөр дамжуулан ноосоо тушаана. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгчдэд тушаасан тохиолдолд нэгдүгээр зэргийн ноосонд 2000 төгрөгний урамшуулал өгөх юм. Үндэсний үйлдвэрлэгчид малчдаас эхлээд ноосоо авахдаа одоогийн зах зээлийн үнээр худалдаж авна. Өнөөдөр нэг кг ноос 500-600 төгрөгийн үнэтэй байгаа. Тодорхой журмын дагуу авах ёстой.
- Ямар журам мөрдөж байгаа вэ?
Аймаг, сумын захиргаанд Монгол мал хөтөлбөрийн ажилтан бий. Хөтөлбөрийн ажилтнууд үндэсний үйлдвэрлэгчдэд тухайн малчны ноосны чанар, хэмжээг илтгэсэн тодорхойлт гаргаж өгнө. Сум бүрт ажиллаж буй Монголын ноос ноолуур үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөгчид өгөх ёстой. Тодорхойлтыг ХХААХҮЯ-ын зөвлөлд ирүүлнэ. Яамнаас томилсон зөвлөл тодорхойлолтуудыг нэгтгэж 2000 төгрөгийг аймаг сумын төсөвт нь төсөвт хувиарлах ёстой.
Зөрүү 1500 төгрөг өгнө гэсэн үг үү?
-Үгүй 2000 төгрөгөөр тооцож өгнө. Нэг ёсондоо малчид ноосоо 2500 төгрөгөөр өгч байна гэсэн үг.
-Та хөдөөгүүр явсан уу. Ченжүүд үүнд цохигдсон уу?
Малчид үүнд маш их баярлаж байна. Ченжүүд 1000 төгрөгөөр авч байгаа юм билээ. Гэхдээ малчид үндэсний үйлдвэрлэгч нартаа өгнө гэсэн бодолтой байна. Мэдээж 1500 төгрөгийн зөрүүгээр наймаа хийнэ гэж байхгүй.
Бондын зарим хэсгийг үйлдвэрлэгчидэд хуваарлана. Энэ хуваарилалт шударга явагдаж байна уу?
Манайд ноосны үйлдвэр, Улаанбаатар хивс, Эрдэнэтийн ноосны үйлдвэр, Нэхээсгүй эдлэлийн гэсэн арав гаруй том үйлдвэр, эсгий үйлдвэрлэдэг 30 гаруй жижиг компани бий. Эдгээр компаниуд ХХААХҮЯ-ны төсөл сонгон шалгаруулах зөвлөл материалаа ирүүлсэн байгаа. Үйлдвэрлэлийн хүчин чадлын тооцоолол, борлуулалтын зэх зээл, санхүүгийн байдал, хэчнээн ажлын шинээр бий болгох боломж гэсэн үндсэн шалгууруудаар бондыг хуваарилна. Жилийн долоон хувийн хүүтэйгээр олгох юм. Одоогоор ажил эхэлж байна.
Ц.Баяр