logo
Ундны усны чанарыг шумуулаар тодорхойлж болно

Ундны усны чанарыг шумуулаар тодорхойлж болно

2011/08/17
Шумуул дандаа хүний дайсан байсан цаг ард хоцорчээ. Эрдэмтэд шумуулыг ашиглан хүн ууж болох ундны цэвэр усны чанарыг тодохойлдог болжээ. Коста Рикагийн эрдэмтэд удаан хугацааны судалгаа хийсний дүнд тодорхой зүйлийн шумуул зөвхөн бохирдоогүй цэвэр усны ойролцоо амьдарч чаддагийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл шумуул хүчилтөрөгч ихтэй орчинд амьдарч, бохир заваан нян бактери ихтэй усны ойр амьдардаггүй байна. “Шумуул нь усны чанарыг тодохойлоход тус болж байна. Ундны усанд элдэв хог хаягдал болон химийн бодис их байх юм бол хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг. Ийм орчинд шумуул амьдарч чаддаггүй. Ундны ус бохирдсон байх хоёр шинж тэмдэг илэрдэг. Нэгдүгээрт ус бохирдсон байвал шумуул химийн бодисоор хордож амьдрах чадваргүй болдог Хоёрдугаарт шумуул амьсгалж чадахгүй болдогт аж. Энэ нь хүчилтөрөгчийн хэмжээ маш бага байна гэсэн үг юм” гэж Коста Рикогийн Биологийн Төрөл Зүйлийн Үндэсний Институтын эрдэмтэн судлаач Риско Имочовери ярьсан байна. Коста Рикагийн эрдэмтэд ундны усыг химийн бодис ашиглалгүйгээр байгалийн био аргаар чанарыг нь тогтоох чадвартай болсон байна. Эдэмтэн судлаач Риско Имочовери нутгийн оршин суугчдад шумуул ашиглан ундны усныхаа цэвэр байдлыг шалгах аргаасаа зааж өгч байгаа юм байна.

Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш