logo
70 сая жилийн түүхтэй Тиранозавр Батаарыг энэ сард үнэгүй үзүүлнэ

70 сая жилийн түүхтэй Тиранозавр Батаарыг энэ сард үнэгүй үзүүлнэ

2013/06/10
Монголчууд алддаг байсан бол алдсан зүйлээ эргүүлж авч чаддаг цаг иржээ хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан T- батаарын түр музейн “Би гэртээ ирлээ” нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн юм.  Сүхбаатарын талбай дахь энэ музейд 70 сая жилийн тэртээх түүхийн үнэт өв Т-батаар болон энэхүү олдворыг эх нутагт нь авчрах хүртэл өрнөсөн үйл явцыг фото зураг болоод тайлбартайгаар тавьжээ. Түүнчлэн Монгол Улсаас хууль бусаар гарч АНУ-ын Нью-Йорк хотноо дуудлага худалдаагаар худалдаалагдах гэж байсан Үндэсний соёлын үнэт өв Тираннозавр батаарын олдворыг эргүүлэн авч ирэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон хамт олонд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гарын үсэг бүхий хүндэт өргөмжлөлийг энэ үеэр гардууллаа. Энэ оны 9 дүгээр сарын 15 хүртэл ажиллах түр музейг эхний нэг сар үнэ төлбөргүй, дараагийн сараас насанд хүрэгчид 1000, хүүхэд 500 төгрөгөөр үзэж сонирхох боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш