Aвстрийн нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн /Franz Peter Schubert/ нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадам энэ сарын 7-8 ны өдрүүдэд Aвстрийн Вена хотод зохион байгуулагджээ. Энэхүү наадамд 50 гаруй орны уран бүтээлчид оролцсон бөгөөд манай улсыг төлөөлж язгуур урлагийн “Домог” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоод ирсэн билээ. Тэд "Хамтлагийн төрөлд" нь тэргүүн байр эзэлсэний зэрэгцээ гоцлол хөгжмийн төрөлд тус хамтлагийн хөгжимчин, морин хуурч Д.Шинэцог-Гени тэргүүн байр эзэлсэн байна. Ийнхүү тус хамтлаг олон улсын хөгжимчдийн их өрсөлдөөн дундаас онцгойрон "Хос" гранпри хүртсэн байна.