logo
Үндэсний их баяр наадмаар 2222 дуучин зэрэг дуулна

Үндэсний их баяр наадмаар 2222 дуучин зэрэг дуулна

2013/06/10
Үндэсний их баяр наадамд зориулан ирэх долдугаар сарын 6-нд 2222 дуучин зэрэг дуулахаар болжээ. “Улаанбаатар чуулга”-аас зохион байгуулж буй “Монгол уртын дуу-2222” төслийн хүрээнд дээрх тооны уртын дуучдыг төрт улс байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан нэгэн зэрэг дуулуулах юм байна. Тус төслийн зөвлөхөөр Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, зохион байгуулагчаар Уртын дууны холбооны гүйцэтгэх захирал МУСТА Л.Баяр-Эрдэнэ нар ажиллаж байгаа аж.  Мөн СУИС-ийн хүндэт профессор МУГБ Ц.Дэлгэр, МУГЖ Г.Хонгорзул, ҮДБЭЧ-ын уртын дуучин СТА Б.Батмэнд, УБЧ-ын уртын дуучин, СУИС-ийн уртын дууны багш, СТА Б.Батболд нарын энэ цагийн уртын дуучдын төлөөлөл болсон чадварлаг дуучид хичээл зааж буй юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш