logo
Хүнд даацын авто машиныг зорчих тусгай зам бий болгоно

Хүнд даацын авто машиныг зорчих тусгай зам бий болгоно

2013/06/10
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Хан-Уул дүүргийн 12-р хорооны иргэдтэй уулзаж, санал солилцлоо. Засаг дарга биокомбинатын иргэдэд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хөтөлбөрийг танилцуулан,  гурван төрлийн санал дэвшүүлсэн юм. Энэ нь Газар шинэчлэн зохион  байгуулах буюу  инженерийн шугамыг хашааны үзүүрт хүргэх, Дахин төлөвлөлт буюу газраа чөлөөлж өгөөд оронд нь байшин бариулж орох, эсхүл газраа худалдах гэсэн сонголт байгаа юм.

     Үүний хариуд биокомбинатын иргэд эхний 2 хувилбар дээр санал тэнцсэн учир дараагийн уулзалтаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо.Уулзалтын  үеэр  Засаг дарга “Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. ГэвчХан-Уул дүүргийн Засаг дарга иргэдийнхээ хүсэлтийн дагуу 1 сарын өмнө хайрга, дайрга зөөвөрлөдөг карьерийн машинуудыг явахыг хориглосон. Тиймээс барилга байгууламж, зам засварын ажил зогсоход хүрээд байна. Учир нь Хан-Уул дүүрэгт карьерын машин явахыгхориглосноор зам засварын гол түүхий эд болох хайрга, дайрга ховордож,олдож байгаа хайрга дайрганы үнэ тэнгэрт хадаж,ажил явуулах боломжгүй болоод байгаа юм. Тиймээс хэсэг хугацаанд шийдвэрээ өөрчилж хайрга, дайрга тээвэрлэх боломжийг олгох”-ыг Биогийн иргэдээс хүссэн юм.

    Түүнчлэн тээвэрийг карьерын тусгай замаар явуулах бөгөөд шөнө дөлөөр явуулахгүй эргүүл хамгаалалт гарган ажиллуулна гэдгээ хотын дарга амлалаа.Биокомбинатын иргэд газраа өмчлөх хүсэлтэй байгаа бөгөөд хогийн цэгийн асуудал хүндхэн байгааг дуулгалаа. Засаг дарга “НИТХ-аар газаргүй иргэддээ 52 байршилд газар өмчлүүлэхээр болсон. Энэ газар зүгээр нэг тал газар бус төлөвлөлт хийгдсэн эмнэлэг сургууль цэцэрлэг нь бүгд нэг доороо төвлөрсөн газар байна.Түүнчлэн биогийн хогийн цэгийг хог боловсруулах үйлдвэр болгоно.Мөн Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт хорооллыг хөдөө аж ахуй хосолсон үйлдвэрлэлийн хот болгоно.Цаашид ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхэд даргын гарын үсгээр бус иргэдийн санал бодлоор шийдвэрлэж байх болно гэдгээ хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш