Өнгөрсөн долоо хоногт ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд 1288 хүн хандаж үйлчлүүлснээс 914 хүн буюу 70.9 хувь нь сайн дураараа хандаж үйлчлүүлжээ. Эдгээрээс БЗДХ-т өвчтэй 54 хүн илэрч, хавьтлын судалгаа, хяналт эмчилгээнд оржээ. Мөн энэ сарын 7-ны өдөр зохион байгуулсан нээлттэй хаалганы өдрөөр 568 хүн хандаж үйлчилгээ авсан байна. Мөн орон нутгаас өнгөрөгч тавдугаар сарын 27-ны өдөр онош баталгаажуулахаар ирүүлсэн үйлчлүүлэгчийн сорьцонд ХДХВ-ын эсрэг бие эерэг илэрч онош батлагдсан. Тэрээр 40-44 настай, эрэгтэй хүн, биеийн байдал нь хэвийн. ХӨСҮТ-д тархвар судлалын ажил үргэлжлэн хийгдэж байна. Энэ нь ХДХВ-ын халдварын батлагдсан 141 дэхь тохиолдол болон бүртгэгдлээ.