logo
Монгол, Түркийн замын цагдаа нар хамтарч ажиллана

Монгол, Түркийн замын цагдаа нар хамтарч ажиллана

2013/06/11
Манай улсын Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 4-10-нд Түркт айлчилж байна.

Төлөөлөгчдийг Түркийн Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн асуудал эрхэлсэн дэд дарга Мустафа Жанкал, Замын цагдаагийн боловсрол, судалгааны газрын дарга Юусуф Аван нар хүлээн авч уулзан хоёр орны Замын цагдаагийн газруудын хамтын ажиллагааны талаар тодорхой ярилцав. Түркийн Цагдаагийн ерөнхий газар манай Замын цагдаагийн газрын ажилтнууд, цагдаа нарт сургалт зохион байгуулах, харилцан айлчлал хэрэгжүүлэх талаар ярилцаж тохиролцов.

Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Б.Батхишиг төлөөлөгчдийг ЭСЯ-нд хүлээн авч уулзан, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярьж танилцуулан, хоёр улсын Цагдаагийн ерөнхий газрууд, үүний дотор Замын цагдаагийн газруудын хооронд шууд харилцаа тогтоож байгааг сайшаан, цаашид хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туршлага судлах, сургалтад хамрагдах явдлыг ЭСЯ дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш