Ойрын үед гол усанд осолдох тохиолдол ихсэх хандлагатай байна. Ялангуяа бага насны хүүхэд гол усанд осолдож амь насаа алдсан тохиолдол гарсаар байна. Он гарсаар буюу 6 дугаар сард 3 удаагийн тохиолдлоор 1-10 насны 3 хүүхэд усанд осолдсон байна.
2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол 9 аймгийн 12 сум, нийслэлийн 3 дүүрэгт 19 удаа гарч 22 хүн (хүүхэд-5, насанд хүрэгсэд-17) нас барсан. Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр энэ сарын 13,14-ний өдрүүдэд Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим нутгаар усархаг, дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Борооны үеэр голуудын усны түвшин эрс нэмэгдэх хандлагатай байгаа тул гол усны ослоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж гол ус руу явуулахгүй, голын эрэг дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг эхчүүд, тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэд гол усанд орохгүй байж сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.