logo
Экс ерөнхийлөгчид Тwitter-ээр зиндаархав

Экс ерөнхийлөгчид Тwitter-ээр зиндаархав

2011/08/17
Саяхан л facebook, twitter битгий хэл гар утас гэж мэддэггүй ард түмэн байлаа бид. Одоо бол LCD телевизороор 100 хол дасван суваг сольж үзсэн шигээ I phone-оороо гадаад ертөнцтэй холбогдож, хувийн машин хөлөглөж, цахим сонин уншиж, I pad-аараа facebook, twitter-ээр захиа илгээдэг болсон байна. Мэссэж ч нэг үеэ бодвол моодноос гарах төлөвтэй болж. Төрийн тэргүүнээсээ аваад таван настай балчир хүртэл facebook, twitter-ээр өвчилж байна. Экс ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн facebook-ээр найзын сүлжээ үүсгэж, сэнхрүүлэх ухуулах ажлаа хийдэг болсноо улам өргөжүүлж, twitter-т хаяг нээжээ. Түүний нээсэн twitter-т анхны ерөнхийлөгч асан П.Очирбат үг үлдээж. “Чи энд юу хийж яваа юм” гэсэн зургаан үг. П.Очирбат мань Н.Энхбаяраасаа аль эрт twitter-ийн хаягтай болчихсон фэнүүдээрээ хүрээлүүлж, мэссэж зураг савдаг, бичсэн бүтээснээ толилуулдаг, линкэлдэг болчихсон байж. Гэтэл араас нь удаахын удаах ерөнхийлөгч Н.Энхбаяр хүү хаяг нээгээд орж ирэхээр нь зиндаархаж байгаа нь тэр байж л дээ. Юм хөгжинө гэдэг сайхан юм. Томчуул телевиз сонингоор занимальдахаа больж twitter, facebook-ээр атамандаж, дургүй хүргээд байвал “ignore” хийдэг болчихсон байна цаана чинь.
Э.Болор www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш