Паратаеквондогийн ОУХМ, Г.Анхбаяр, Б.Ширнэн нар Швейцари улсад болсон дэлхийн аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээнд оролцжээ. Дорнод нутгийн хүү Г.Анхбаяр уг тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Тэрээр ийнхүү дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо. Тэмцээн энэ сарын тавнаас долооны өдрүүдэд болсон байна.