Санал асуулгыг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр үе шатанд 1200 улс төрч нэр дэвшсэнээс интернэт санал асуулгаар 520 улс төрч хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн. Хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн улс төрчдөд интернэт болон мессежээр иргэд сонгогчид санал өгсөн бөгөөд 26 тойрог бүрт хамгийн өндөр санал авсан 10 улс төрчийн нэр 2011.07.07-нд тодорсон.
Бүх тойргоос шалгарсан нийт 260 улс төрчөөс хамгийн өндөр санал авсан 100 улс төрчийг санал авсан эрэмбээр нь жагсаалаа. Та энэхүү жагсаалтыг zindaa.mn сайтаас хүн тус бүрээр нь дэлгэрэнгүй харах боломжтой. Тойрог бүрт амьдарч байгаа иргэдийн тоо, интернэт хэрэглэгчдийн тооноос хамааран тойргуудын нийт санал харилцан адилгүй гарсан байна. Тиймээс таны дэмжсэн улс төрч тойрогтоо хамгийн өндөр чансаатай улс төрчөөр шалгарсан ч улсын хэмжээнд хамгийн өндөр санал авсан 100 улс төрчийн жагсаалтанд багтаагүй бол дээрх нөхцөл байдалтай нийцүүлэн ойлгоно уу.

“Сонгууль 2012 – Их Сунгаа” улс төрчдийн чансаа тодорхойлох санал асуулга нь үйл ажиллагааны цар хүрээ, олон нийтийг хамарсан байдал, санал асуулгын арга техникээрээ бусдаас илт ялгарч чадсанаараа бодит байдалд илүү дөхөм үр дүнг үзүүлж чадсан гэж улс төр судлаачид, шинжээчид дүгнэж байна.
Сонгуулийн Менежментийн Төвөөс явуулсан энэхүү санал асуулгыг хуулбарлах оролдлого гарч байсан. Гэвч тэр бүр амжилт олсонгүй. Цаашид олон нийтийн харилцаа, социологийн судалгааны чиглэлээр ажиллаж байгаа, ажиллахыг зорьж байгаа шинэ тутам үүсэн байгуулагдсан төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд үйл ажиллагаагаа бодит байдалд нийцүүлж чанаржуулах, олон нийтийн эрх ашгийг хүндэтгэж ажиллахыг эрхэмлэх нь зүйтэй юм.
Үүсэн байгуулагдсанаасаа хойш дөрвөн жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж, улс төрийн чиглэлээр төрөлжсөн судалгаа, олон нийтийн харилцааны төсөл хөтөлбөрүүд, сонгуулийн маркетинг менежментийг хэрэгжүүлж байгаагийн хувьд Сонгуулийн Менежментийн
Төв нь нийгмийн өмнө хариуцлагатай ажиллахыг цаг ямагт зорьж ирсэн. Тэр утгаараа Zindaa.mn сайттай хамтран явуулсан “Сонгууль 2012 – Их сунгаа” олон нийтийн санал асуулгыг амжилттай зохион байгууллаа.
Санал асуулгад идэвхтэй
оролцсон нийт иргэд, сонгогчид та бүхэнд зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлье.
Сонгогдсон тойрогтоо хамгийн өндөр санал авсан Өндөр Чансаатай улс төрчдөдөө баяр хүргэж, цаашдынх нь ажил үйлст амжилт ерөөе.
Сонгуулийн Менежментийн Төв
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал