Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга Эеро Хейнэлуомагийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд, Бүгд Найрамдах Финланд Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Финландын эрдэмтэн Илкка Тайпале-гийн “Финландын нийгмийн 100 шинэчлэл” номыг монгол хэлнээ хөрвүүлэн, хэвлэн гаргасныг толилуулах номын нээлтийн ёслолын ажиллагаа ГХЯ-нд болов.
Уг арга хэмжээнд Финландын парламентын дарга Эеро Хейнэлуома, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг нар оролцож үг хэлсэн юм. Монгол Улсаас Финланд Улсыг хавсран суугаа Стокгольм дахь ЭСЯ-ны санаачлагаар монгол хэлнээ хөрвүүлэгдээд буй энэхүү “Финландын нийгмийн 100 шинэчлэл” ном нь эдүгээ дэлхийн 16 хэлээр уншигчдын хүртээл болоод байна.
Мөн энэ үеэр Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Финландын Их хурлын даргатай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.