ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2013 оны 5 сарын 27-31-ны өдрүүдэд болсон ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хурлаар зуны олимпийн хөтөлбөрт багтдаг 28 спортын төрлүүдийг дотор нь 5-н ангилалд хуваан үзсэн байна. Телевизийн эрхийг худалдаалсанаас орох орлогыг спортын төрлүүдэд хувиарлахдаа үүнийг ч анхаарах юм байна. Хөнгөн атлетикийн төрөл нь хамгийн тэргүүнд орж “А” хэсэгт ганцаараа багтдаг байсан бол шинэ журмаар усан сэлэлт, гимнастикийн спортуудтай хамт орж байна.
Харин “Б” хэсэгт сагсан бөмбөг, дугуй, хөлбөмбөг, теннис, волейбол гэсэн 5 спортын төрөл оржээ. Гуравдугаар буюу “В” хэсэгт байт харваа, бадминтон, бокс, жүдо, сэлүүрт завь, буудлага, ширээний теннис, хүндийн өргөлтийн спортын төрлүүд багтсан.
Дөрөвдүгээр хэсэг болох “Д”-д каноэ ба слалом завь, морин спорт, туялзуур жад, гандбол, зүлгэн дээрх хоккей, дарвуурт завь, таэквондо, триатлон, чөлөөт ба сонгомол бөх зэрэг 9 төрлүүд орсон байна. Харин хамгийн сүүлчийн буюу “Е” зугаадугаар хэсэгт орчин үеийн 5 төрөлт, гольф, регби-7 төрлүүд оржээ.
Ер нь Олимпийн төрлийн спортууд байнга хөгжиж боловсронгуй болж, үргэлж л тэргүүлэх байр сууриа хадгалж байх ёстой. ОУОХороо эдгээрийг үндэслэн зохих өөрчлөлтүүдийг хийж байна. Олимпийн хөтөлбөрийн спорт гээд нэг хэсэг спортыг хөдөлгөөнгүй хашиж, шахаад байлгаад байж болохгүй. Спорт өөрөө хөгжил дагуулсан, хөдөлгөөнтэй байдаг тул олимпийн төрөлд ч өөрчлөлт заавал явагдаж байх ёстой. Зарим спортыг хүлээн авч хөтөлбөрт оруулдаг байх хэрэгтэй юм.
ОУОХ-ны олимпийн хартид зааснаар Зуны олимпийн хөтөлбөрт дэлхийн 4 тивийн 75 –аас дээш оронд хөгжсөн спортын төрөл орж болохыг тогтоон заасан байдаг.
Доктор Д.Жаргалсайхан