Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Юнигаз” ХХК-иас автомашины шингэрүүлсэн нефтийн хийн бүтээгдэхүүнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаг болсонтой холбогдуулан жижиглэн худалдаалах авто газын үнийг 60 төгрөгөөр нэмэгдүүлэх хүсэлтээ ирүүлсний дагуу Уул уурхайн яам, холбогдох бусад газруудтай хамтран Засгийн газарт хүсэлт тавьж, уг бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх шийдвэрийг гаргуулсан билээ.
Энэ шийдвэрийн дагуу бутан хий НӨАТ-аас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Юнигаз ХХК нь энэ сарын 10-ны өдрөөс авто газын жижиглэн борлуулалтын үнээ 50 төгрөгөөр бууруулах болсноо тус газарт мэдэгдсэн байна.