logo
Монгол улсад бүх төлбөр тооцоо төгрөгөөр үнэлэгдэж эхэллээ

Монгол улсад бүх төлбөр тооцоо төгрөгөөр үнэлэгдэж эхэллээ

2013/06/12
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монгол улсын нутаг дэвсгэр дээр төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай мэдэгдлийг бүх худалдаа, үйлчилгээ эрхэлдэг ААН, байгууллагуудад долоо хоногийн хугацаатай хүргүүлсэний дагуу гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж гарсан зөрчлийг цаг тухайд нь арилгуулсан юм. Түүнээс гадна Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд “зөвхөн төлбөр тооцоог” гэж тодотгон оруулсан байдаг бөгөөд энэ нь зарим нэр төрлийн албан татваруудыг гадаад валютаар хийгдэж байгаатай холбоогүй юм. Мөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ам.доллараар үнэлж байгаа хувь хүн, албан байгууллага байх юм бол иргэд манай байгууллагад хандах хэрэгтэй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш