logo
УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт ажиллана

УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт ажиллана

2013/06/12
УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулган түр завсарласан энэ хугацаанд УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт ажиллахаар өнөөдөр мордлоо. Тэрбээр УИХ-ын хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаар иргэд, олон нийтэд мэдээлж, тэдний санал, бодлыг сонсох юм. УИХ-ын дарга томилолтынхоо хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал, Орхон, Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумдын цаг үеийн ажлын явц байдал, төр, захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, иргэд сонгогчидтой уулзах юм. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын даргын зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Д.Одхүү болон албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид дагалдан ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш