УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалсан ажлын хэсэг өнөөдөр /2013.06.11/ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж байгууллагуудын барилгын өнөөгийн байдал, эзэмшил газартай нь танилцлаа.
“Холливууд” компани ногоон байгууламжийг устгажээ
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь анх 15 мянган м2 орчим эзэмшил талбай бүхий газартай байжээ. Харин өнөөдөр энэ байгууллагын хойд, урд талд орон сууц, ресторан, караоке, сургалт, сувилалын газар бүхий үндсэн 4 том барилга баригдаж, 2009 оны байдлаар 11 мянган м2 талбайтай болсон байна. Төрийн өмчит байгууллага болохоосоо өмнө, 2011 оныг хүртэл Нийслэлийн өмчит “Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн” нэртэй газар байхдаа эзэмшил газрынхаа 4/1-ийг хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль ёсоор алдсан гэж тус төвийн Ерөнхий захирал Ө.Ганчимэг ярьж байлаа.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун урд талбайд уг нь төв зам дагуу ногоон байгууламж байгуулагдсан байжээ. Гэтэл 2002 онд түр зөвшөөрлөөр ажилчдын гуанз нэрээр анх нэг давхар барилга баригдсан байна. Улмаар уг барилга 2007-2008 онд 2 давхар болон өндөрсөж. Түүнчлэн арагшаа газар тэлэн сунгаж караоке, барьцаалан зээлдүүлэх төв, ресторан бүхий хувийн түрээсийн байгууламж болон хувирсан байна. Энэ барилгыг эзэмшигч нь “Холливууд” гэх компани байдаг талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хуулийн зөвлөх О.Дарам ярьж байлаа. Түүнчлэн, тус компанийн эзэн нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан, өдгөө НИТХ-ийн гишүүн М.Ганбаатар гэж хүнийх. Өнөөдрийн байдлаар энэ компанийн удирдлагаар М.Ганбаатарын гэргий нь ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байгаа” гэдгийг парламентын гишүүнд дуулгасан. Төвийн зүүн урд баригдсан 4 давхар байгууламж нь солонгос эзэнтэй “CRE” ХХК-ийнх юм байна. Хуулийн зөвлөх мөн л газар эзэмшилтийн байдлыг судлах явцад 246 мянган ам.доллароор зарсан гэх мэдээлэл авчээ. Гэхдээ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эргэн тойронд баригдсан барилга байгууламжуудын газрыг ихэнхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар хууль ёсны дагуу олгосон байдаг талаар төвийн удирдлагууд болон хуулийн зөвлөх О.Дарам хэлж байв.
Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын эзэмшил бүхий газраас ихэвчлэн ажилчдын орон сууц барих гэсэн нэрийдлээр танаж ирснийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлсэн. Энэ жишээ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд мөн давтагдсан байв. Тус төвийн хойно ажилчдын орон сууц нэрээр 5 давхар барилга баригдсан ч тус хүрээлэнгийн ердөө нэг л ажилтан орон сууцанд оржээ. Мөн Израйл иргэний эзэмшил бүхий хувийн сувилал баригдсанаар улсын байгууллага эргэн тойрон дахь эзэмшил газраа алдаад байгаа мэдээллийг ажлыг хэсэгт өглөө.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд тулгамдаж буй бас нэг асуудал нь үндсэн барилгын засвар юм. Био үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулахаар сүүлийн хоёр жил төсвийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжөө бэлтгэсэн ч барилгын засварын асуудал шийдэгдэхгүй удааширч байгааг Ө.Ганчимэг захирал ярьж байв. Хэрэв био үйлдвэр болоод лаборатори ашиглалтад орчихвол альбумин зэрэг эм бэлдмэлийг үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах бололцоотой байгаа юм байна.
ХӨСҮТ-ийн удирдлага, ажилтнуудын мэдээлэл зөрлөө
Эмнэлгийн байгууллагуудаас эзэмшил газраа бусдад алдсан цөөн газрын нэг нь Халдварт өвчин судлалын үндэсний төв юм байна. Тус байгууллагын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Сүрэнханд эзэмшил газрынхаа өнөөдрийн байдлыг танилцуулахын өмнө дотоод бүтэц, зохион байгуулалт, төсвийн санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ нь 13 алба, 39 тасаг, нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2013 онд тус байгууллага улсын төсвөөс 13,7 тэрбум төгрөгийн санхүүжилт авах юм. 24,8 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй энэ байгууллагын эзэмшилд 9 га талбай хамрагдаж байна. ХӨСҮТ-ийн хувьд ойрын хугацаанд биоаюулгүй ажиллагааны гуравдугаар зэрэглэлийн лаборатор, хүүхдийн 30 ортой сүрьеэгийн эмнэлэг, хүйтэн хэлхээний барилга байгууламжийн өргөтгөл зэргийг даруй шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа талаар ажлын хэсгийнхэнд дуулгалаа. Түүнчлэн сүрьеэ, ДОХ-ын эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын хангамжинд төрөөс онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар тус байгууллагын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Сүрэнханд ярьж байв.
Тэрбээр эзэмшил газрын хувьд ямар нэг ноцтой маргаан байхгүй гэж мэдэгдсэн. Түүнчлэн 2011 онд эмнэлгийн ажилчдын орон сууц барих хоёр талын гэрээг “Визард” констракшнтай байгуулсны үндсэн дээр 180-аад айлын 9 давхрын 3 байрыг ХӨСҮТ-ийн эзэмшил газраас талбай гаргаж бариулсан гэв. Тус орон сууцанд өнөөдрийн байдлаар 100-гаад ажилтан төрийн албан хаагчдад олгосон хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр орсон гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт өгсөн юм. Гэвч гишүүний хувьд ажилчдын орон сууц барих нэрээр эмнэлгийн эзэмшил газраас газар тасдаж барилгын компанийн бизнес цэцэглэсэн байхыг үгүйсгээгүй аж.
ХӨСҮТ нь улсын онцгой обьектод хамаардаг. Тиймээс цаашид эзэмшил газраа энэ хэвээр хадгалж үлдэх хэрэгтэйг ч Л.Эрдэнэчимэг гишүүн сануулсан юм. Түүнчлэн ажлын хэсэг эмнэлгийн байгууллагуудын эзэмшил газрын асуудлаар санал, дүгнэлт гаргаж улмаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгөхөөр төлөвлөж байгааг хэллээ. Ийнхүү ажлын хэсэг ХӨСҮТ-ийн удирдлагуудын мэдээллийг сонсож, санал солилцсоныхоо дараа газрын байдалтай газар дээр нь танилцсан. Ингэхдээ ажилчдын гэх орон сууцны гурван барилга 180 айлаар тогтохгүй байж магадгүйг нүдэн баримжаагаар багцаалж нягталхаар болсон. Үүнтэй зэрэгцэн ажилчдын гэх орон сууц нь180 биш 320 айлынх бөгөөд ХӨСҮТ-ийн ажилчдаас ердөө 20-оод айл орсон гэсэн мэдээлэл ажлын хэсэгт ирсэн юм. Тиймээс эмнэлгийн удирдлагууд болоод зарим ажилтнуудаас өгсөн дээрх зөрүүтэй мэдээллийг ажлын хэсэг нягталхаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.