”Нью-Йорк Сити” балетын компанийн найман гоцлол бүжигчид манай улсад тоглох гэж байгаа билээ. Тэд өнөөдөр манай улсад ирж байгаа бөгөөд маргааш, нөгөөдөр Дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглолтоо хийх юм. Тоглолтод П.И Чайковскийн “Хунт нуур балет”-ийн “Хар хун”, “Цагаан хун”, Л.М Готтсчалкийн “Тарантелла”, мөн “Аполло”, Хёрши Кэй “Од ба судал” зэрэг балетийн хэсгээс тоглох юм.