logo
Сургууль цэцэрлэгийн засварт эцэг эхээс хандив өгөхийг зөвшөөрчээ

Сургууль цэцэрлэгийн засварт эцэг эхээс хандив өгөхийг зөвшөөрчээ

2013/06/12
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хичээлийн жилд улсын сургууль, цэцэрлэгийн нийт  5145 анги танхимд 212631 хүүхэд суралцсан гэсэн албан бус тоо байна.Нэг ангид ногдох хүүхдийн тоо хэтэрснээс ангиудын эд хогшил, өнгө үзэмж амархан мууддаг байна.  Үүнээс гадна жил бүрийн урсгал засварын мөнгө хүрэлцдэггүй тухай сургуулийн багш нар гомдолдог билээ.  Энэ жил гэхэд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын засварт нийт 838.2 сая, цэцэрлэгүүдэд 102 сая төгрөг төсөвлөжээ. Үүнээс сургууль, цэцэрлэгүүдийн өөрийнх нь орлогоос санхүүжих зардлыг хасвал сургуулийн нэг ангийг засахад 37.3 мянган төгрөг болжээ. Цэцэрлэгийн нэг ангийг 75.2 мянган төгрөгөөр засах болж байна. Гэтэл сургуулийн нэг ангийн засварт 300 мянга, цэцэрлэгт 400 мянган төгрөг хэрэгтэй. Сургуулийн 3788 анги танхимын засварт тэрбум 136 сая 400 мянган төгрөг, цэцэрлэгийн 1357 анги танхимын засварт 542.8 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Тиймээс нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагад хандан, анги танхим засахад эцэг, эхчүүдээс дэмжлэг авахыг зөвшөөрсөн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш