logo
Засгийн газрын ээлжит хуралдаан Б.Хурцын асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан Б.Хурцын асуудлыг хэлэлцэнэ

2011/08/17
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Б.Хурцад холбогдох хэргийн ажлын хэсгийг солих эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Учир нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Английн хоёр шатны шүүхээс Герман руу шилжүүлэх шийдвэр гаргасан. Б.Хурцыг суллуулахаар ГХ-ны дэд сайд Б.Болороор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан найман сарын турш ажилласан боловч тодорхой үр дүнд хүрээгүйг дээрх шүүхийн шийдвэр баталсан гэж үзэж байгаа юм байна. 
Иймээс ажлыг хэсгийг шинэчлэх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэхээр болсон аж.
Ш.Сонор
www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш