logo
Кембрижийн хөтөлбөрт сурагч шалгаруулж авна

Кембрижийн хөтөлбөрт сурагч шалгаруулж авна

2011/08/17
 Улаанбаатар хотод байгуулагдах, Кембрижийн ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөрөөр монгол, англи хос хэлээр хичээллэх, төрийн өмчийн лаборатори сургуулиудын VII, VIII, IX ангиудад сурагчдыг сонгон шалгаруулж элсүүлэх юм байна.  Сонгон шалгаруулалтад оролцох хүсэл сонирхолтой сурагчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 
 
-2010-2011 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль /Кембрижийн (CIE) болон Олон улсын бакалавриатийн (IB) хөтөлбөрөөр хичээллэж буй сургууль хамаарахгүй/-ийн V, VII, YIII ангийг төгссөн бөгөөд тухайн ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ 80 хувь буюу түүнээс дээш байх.
 
Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд: 
 
1.Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
2.Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авчирна/
3.Сурагчийн хувийн хэрэг /Шалгалтын дараа буцааж олгоно/
4.Сурагчийн одоогийн сурч буйг болон үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн тодорхойлолт 
5.Шалгалтын хураамж 10000 төгрөг.
 
Бүртгэлийг 2011 оны 8 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 26-ныг дуустал ажлын өдрүүдэд 9:00-18:00 цагт Боловсролын үнэлгээний төвийн байранд зохион байгуулна. 
 
Сурагчдаас математикийн болон англи хэлний шалгалт авна.   
 
Шалгалтыг 2011 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагаас зохион байгуулж VII ангид 80 сурагч,  VIII ангид 80 сурагч, IX ангид 105 сурагчийг тус тус шалгаруулна.
 
Шалгалт өгөх газрыг бүртгэлийн үед зарлана.
 
Шалгалтын дүнг 2011 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ. 
 
Жич:  
-Бүрдүүлэх материал дутуу, сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй сурагч сонгон шалгаруулалтад оролцох боломжгүйг анхаарна уу. 
 
-Шалгалт авах, материал засах, дүнг мэдээлэх үйл явцыг ажиглах хүсэлттэй хэвлэл мэдээллийн байгууллагууд 2011 оны 8 дугаар сарын 26-ний өдөр Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гаргаж, эрх авна уу.
 
Тодруулгыг Боловсролын үнэлгээний төвийн 70119409, 70119498, 70118486 дугаарын утсаар лавлана уу.
 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш