logo
Дэд зөвлөлийн хурал боллоо

Дэд зөвлөлийн хурал боллоо

2013/06/13
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийн хуралдаан энэ сарын 11-ний өдөр хуралдлаа.
Уг хуралдаанаар Дэд зөвлөлийн 2013-2016 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлахаар болов. Мөн Азийн сангаас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Хууль зүйн яаман дээр хэрэгжих төслийн талаарх танилцуулгыг сонсч, гишүүд санал бодлоо солилцлоо. Түүнчлэн “Хүн худалдаалах гэмт хэргийн илрүүлэлт, цаашид анхаарах зарим асуудал” сэдвээр УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Б.Батзориг илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш