logo
Баянхошуу, Зүүн салааны замуудыг нээлээ

Баянхошуу, Зүүн салааны замуудыг нээлээ

2013/06/13
Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошуу чиглэлийн 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг "Хувай Монголиа" ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа юм. Ханын материалын уулзвараас Хилчин хотхоны уулзвар хүртэлх 1.4 км автозамын хучилтыг хийж өнөөдөр нээснээр тус замын зорчих хэсэг бүрэн хийгдэж дууслаа. Одоо явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил явагдаж байна. Харин Зүүн салааны 3.6 км автозамыг шинэчлэх, шинээр 1.2 км автозам үргэлжлүүлэн барих ажлын хүрээнд Шинэ эцсээс зуслан чиглэлийн 1.2 км автозамын хучилтыг хийснээр замын хөдөлгөөнийг мөн өнөөдөр нээлээ. Замын эхлэл хэсэг болох Баруун, Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хуучин эцэс хүртэлх 1.6 км автозамыг 7 сарын 01-нээс 09-ний хооронд хааж, хучилт хийхээр төлөвлөж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш