“Ларьдма” уран сайхны кино гарч ирсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулж ирсэн төдийгүй хэдэн долоо хоногийн турш ашиг орлогоороо ч тэргүүлсээр ирсэн билээ. Гэтэл тус киноны найруулагч Б.Навчаа өөрийн Facebook хуудаснаа "Ларьдма киног Өргөө кино театрийнхан гаргахгүй байна. “Ларьдма” гарсан цагаасаа эхлээд үзэгчдийг байлдан дагуулж чадсан бүтээл. Тэгсэн атал “Өргөө” кино театр хувийн байгууллага учраас ямар кино гаргахаа тэд дангаараа шийддэг гэнэ. Тийм ч учраас дүүрэн үзэгчтэй байсан “Ларьдма” киноны гаралтыг зогсоожээ. Хэдийгээр гэрээ хийсэн ч үзэгчид олонтой байгаа киноны гаралтыг нь зогсоох хэрэг байсан гэж үү? Тэр дундаа манай уран бүтээлчдийн хийсэн өөрсдийн бүтээл шүү дээ.Би маш их гомдолтой байна. Надад дахиж уран бүтээл хийх сонирхол алга. Кино бүтээх нь битгий хэл бодох ч хүсэл алга. Манайхан өөрсдийн уран бүтээлээ хойш тавин гадны бүтээлийг дэмжих нь ямар учиртай, ямар сонирхолтой байдаг байна" хэмээн нэлээд гомдлонгүй бичсэн байна. Жүжигчин Навчаагийн тэрхүү гутрал түүнийг дахин уран бүтээл хийх гал дөлийг нь тэгтлээ унтраасан бололтой.
Ц.Ану
Ц.Ану