logo
Багш та сайн ажиллавал жилийн цалингаараа шагнагдана

Багш та сайн ажиллавал жилийн цалингаараа шагнагдана

2013/06/13
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх  журам баталсан юм. 

Журмын дагуу төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 жилийн сургалттай сургуулиудын 5-р ангийн стандарт хэрэгжилтийн “Чанарын шалгалт”-ыг Нийслэлийн Боловсролын газраас зохион байгууллаа.   Шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд хоёрдугаар шатны шалгалтад өөрийн хүсэлтээр орох анги бүлэг багш нарын нэрсийг сургууль, дүүргээр нэгтгэн гаргажээ. Шалгалтад нийт 145 бүлгийн тавдугаар ангийн 4760 сурагчид хамрагдаж монгол хэл, математикийн шалгалт өгсөн юм. Энэ нь төрийн өмчийн ЕБС-иудын тавдугаар ангийн бүлгүүдийн 24.4 хувь, нийт сурагчдын 23.9 хувь юм.   шалгаруулалтад оролцосн багш нарт Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 сарын 10-ны өдрийн А/575 тоот захирамжийн дагуу 50 багшийг 2 сараас 10 сарын цалингаар буюу жилийн цалингаар нь урамшууллаа. Энэ нь нийт уралдаанд орсон багш нарын 34,5 хувь юм. Энэхүү урамшууллын арга хэмжээ  цаашид ч үргэлжлэх юм гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш