Онцгой байдлын ерөнхий газрын харьяа орбитод байрлах Аврах тусгай анги дээр "МИ-8" нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн 15 албан хаагчийн дурсгалын хөшөөнд маргааш 11.00 цагаас цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Мөн түүнчлэн ОБЕГ-ын удирдлагууд талийгаачдын ар гэрийн төлөөллийг хүлээн авч уулзах юм байна. Мөн Онцгой байдлын албанд шинээр орж буй албан хаагчид тангараг өргөх ажиллагаа давхар болох ажээ.