“Хог хаягдлын шинэ менежент”-ийг энэ оны зургадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. Хог хаягдлын шинэ менежментийг эхлүүлснээр айл өрх, албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд зориулалтын уутны хэрэглээг нэвтрүүлэх юм. Улмаар зөвхөн зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг битүүмжилсэн бункерт хадгалж, хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх юм байна. Мөн орон сууцны болон гэр хорооллын гудамжинд хог хаягдлыг хаях болон түр хадгалах цэгийн байршлыг тогтоож, хог ачиж цуглуулах хуваарь, маршрутыг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой мэдээлэхээр болсон аж. Түүнчлэн энэ ажлын хүрээнд "Азийн цагаан дагина" хогийн уутыг тарааж эхлэхэд бэлэн болоод байна.