Талууд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий компаниудад нийгмийн хариуцлага, түүний дотор хариуцлагатай уул уурхайн зарчмыг таниулах, нэвтрүүлэх, үр дүнг тайлагнах, үнэлэх ажлыг зохион байгуулах, дэмжих, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиуд болон эрх зүйн баримт бичгүүдэд судалгаа, мониторинг хийх, боловсронгуй болгох үндэслэл, санал хүсэлтээ харилцан солилцох, дүгнэлт гаргах, эрх бүхий байгууллагад уламжлах, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий компаниудын байгаль орчны талаар хүлээх хариуцлагыг өндөржүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үр ашигтай, зөв механизм, тогтолцоог бий болгоход хамтарч ажиллах, Нөхөн сэргээлтийн ажилд сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, энэ талаарх аж ахуйн нэгжүүдийн санал санаачилгыг дэмжих чиглэлээр өөр, өөрсдийн хүч, нөөц бололцоог бүрэн дайчилж, Талуудын дээд шатны албан тушаалтнууд санаачилга, хариуцлагыг хүлээж ажиллахаа Санамж бичигт тусгажээ. Мөн холбогдох сэдвээр сургалт, семинар, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, харилцан мэдээлэл солилцох, хууль ёсны үйл ажиллагаа, үүсгэл санаачилгыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэхүү санамж бичиг нь 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байна.