Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд З.Алтай 2013 оны 6 дугаар сарын 13-нд Шведийн Вант Улсын Хаан Карл XVI Густафт Итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд З.Алтай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Шведийн Вант Улсын Хаан Карл XVI Густафт илгээсэн мэндчилгээг дэвшүүлж, Монгол-Шведийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ.
2014 онд Монгол-Шведийн хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд Элчин сайд З.Алтай энэ их түүхт ойн хүрээнд Шведийн Хаан Карл XVI Густаф-ыг Монгол Улсад морилон айлчлахыг урив.
Элчин сайд З.Алтай Монгол, Шведийн худалдаа, эдийн засгийн харилцаа нэлээд өргөжиж, 2010 онтой харьцуулахад хоёр талын худалдааны эргэлт 2011 онд 50 сая америк долларт хүрснийг тэмдэглэхийн хамт монголчууд Шведийн хөгжлийн загвараас суралцах, мөн соёл, боловсрол, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи болон бусад олон салбарт Шведтэй хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж буйг онцоллоо.
Швед улсын Хаан Карл XVI Густаф Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хариу мэндчилгээ дэвшүүлэхийн хамт, Швед, Монголын өнөөгийн хамтын ажиллагааг цаашид ч олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий гэдгийг тэмдэглэв.