Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж буй дизелийн түлшинд 0 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 100.000 төгрөг болгож, 2011 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр Засгийн газраас шийдвэрлэлээ. Бусад алслагдсан боомтоор орж ирж буй автобензин, дизель түлшинд ногдуулж буй онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр болжээ.
Энэ оны наймдугаар сараас эхлэн “Роснефть” компаниас Монгол Улсад нийлүүлж байгаа дизелийн түлшний хангамж хэвийн байдалдаа эргэн орсон тул урьд өмнө тэглэсэн татвараа ийнхүү сэргээх шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна.